“Будапешт-2021” ДАШТ-д Японы жүдочид тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-14 09:35:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ний сүүлийн өдөр /2021.06.13/-нд холимог багийн цомын аварга шалгуулах тэмцээн болж, Японы шигшээ баг цомын эзэд болов.

 

Япончууд тус тэмцээнд нөөц багаа илгээсэн ч сэлгээний тамирчид нь дэлхийд ийнхүү тэргүүллээ. ДАШТ-д Японы баг 5 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль авсан юм. Харин 2, 3 дугаар байрт алт, мөнгө, хоёр хүрэлтэй Гүрж, Испанийн багууд шалгарлаа.



Холимог багийн тэмцээнд Японы шигшээ баг түрүүлж, Францын шигшээ мөнгөн медаль хүртэж, Бразил, Узбекистаны шигшээ хүрэл медалийн эзэд болов.


Монголын шигшээ баг холимог багийн тэмцээний эхний тойрогт ОХУ-ын шигшээтэй таарч, 4:0-ээр ялагдсан.







Холбоотой мэдээ