Дорноговь аймгийн нийт сонгогчийн 59.05 хувь нь саналаа өглөө

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-06-09 22:43:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль Дорноговь аймагт хуулийн дагуу тогтоосон хугацаанд болж, нийт сонгогчийн 26561 буюу 59.05 хувь нь саналаа өглөө.

Сонгогчдын жагсаалтад 44977 хүн бүртгэгдсэнээс 26561 хүн санал өгсөн бол нийт сонгогчийн 22419 нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй байна.

Албаныхны мэдээлснээр урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд Дорноговь аймгийн нийт сонгогчийн 18300 хүн санал өгсөн бол “Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 3954 хүний санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 1315 хүний саналыг тус тус авчээ.

Холбоотой мэдээ