Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 22:57:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууслаа. Улсын хэмжээнд 22.00 цагийн байдлаар 58.99 хувийн ирцтэй байв.


Хэдийгээр цар тахлын улмаас сонгуулийн ирц, идэвх сул байсан ч 50 хувийн ирц давсан тул санал хураалтыг хүчинтэйд тооцно гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тодотголоо. 


Одоогоор улсын хэмжээнд санал хураасан 2087 хэсгийн хорооны ирц, нэр дэвшигчдийн саналын дүн мэдээ СЕХ-ны төв серверт нэгтгэгдэж эхэлсэн байна. 


Улсын хэмжээнд 22.00 цагийн байдлаар 2087 хэсгийн хороонд бүртгэлтэй хоёр сая 41 866 сонгогчоос нэг сая 203 мянга гаруй иргэн саналаа өгч оролцсон байна. 


Улсын хэмжээнд 23.00 цагийн байдлаар, 2087 хэсгийн хорооноос 1866 нь дүн мэдээгээ СЕХ-ны төв серверт нэгтгээд байна. Одоогийн байдлаар, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 776 122, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 67 968 санал, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 235 474 сонгогчийн санал авсан байна.


Бүх хэсгийн хорооны дүн мэдээ СЕХ-ны төв серверт ирмэгц сонгуулийн урьдчилсан дүнг хүргэх болно.


Холбоотой мэдээ