Хэнтийд хамгийн их ирцтэй саналаа өгч байгаа нь 20-34 насныхан

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-09 18:59:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 18.00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтын ирцийн дүн 41.48 хувьтай үргэлжилж байна. 

Тодруулбал, тус аймагт сонгуулийн насны 50115 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 20790 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Үүнээс хамгийн өндөр ирцтэй саналаа өгч байгаа нь 20-34 насныхан бол 65-69 насныхан хамгийн бага ирцтэй байна.

Тус аймгийн Сонгуулийн хорооны дарга Ж. Ганбаатар хэлэхдээ “Хэнтий аймаг 89 хэсгийн хороотой. Үүнээс 12 хэсгийн хороо нь аймгийн төвд байна. Хэнтий аймагт коронавирусний халдвар сүүлийн 7 хоног өндөр бүртгэгдэж байгаа учир халдвар хамгааллын дэглэмийг хатуу барьж байна. Гэрийн тусгарлалтад байгаа 600 орчим иргэн өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгсөн бол халдвар авсан 65 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учир санал өгөх боломжгүй” гэлээ.

Хэнтий аймгийн хувьд сонгуульд 1300 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ