Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1288 тохиолдол батлагдаж, 4 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 7500 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1288 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 1027 нь нийслэлд, хөдөө орон нутагт 258 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдварын тохиолдол 3 байна. "КОВИД 19"-ийн улмаас өчигдөр дөрвөн хүн нас барж, уг өвчнөөр эндсэн хүний тоо манай улсад 311 боллоо. Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Хөдөө орон нутагт илэрсэн 258 тохиолдлыг
тодруулбал, Орхон аймагт 25, Дархан-Уул аймагт 33, Хөвсгөл аймагт 7, Булган
аймагт 14, Төв аймагт 37, Сэлэнгэ аймагт 1, Завхан аймагт 2, Хэнтий аймагт 18, Өвөрхангай аймагт 4, Говь-Алтай
аймагт 13, Баянхонгор аймагт 28, Архангай 21, Говьсүмбэр 6, Хөвсгөл 25, Увс
аймагт 0, Ховд аймагт 0, Баян-Өлгий аймагт 1 тохиолдол шинээр бүртгэжээ.