Даланзадгадаас Гурвантэс чиглэлд 35 км авто зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-04 12:50:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгадаас Гурвантэс чиглэлд энэ онд 35 км авто зам тавина.
Тус чиглэлд 304 км хатуу хучилттай автозамтай болохоор төлөвлөн ажиллаж байгаа юм. Уг замыг бүрэн тавьж дуусснаар баруун бүсийн Ноён, Сэврэй сум мөн аймгийн төвтэй автозамаар холбогдох боломжтой болно. "Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөр 20 км зам барих бөгөөд төсөл хөтөлбөрөөс 15 км барихаар ажлаа эхлүүлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд 2013 онд 10 км, 2014 онд 13 км, 2015 онд 26 км-ээр нэмсэн байдаг. Замын бүтээн байгуулалт тухайн үед тогтоосон трассын дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2017 онд 25 км, 2019 онд 10 км, 2020 онд 10 километр замыг тавиад байгаа юм.
2012-2016 онд Даланзадгадаас Баяндалай чиглэлд орон нутгийн төсвөөр зам тавьж байсан анхны аймаг бол Өмнөговь билээ.
Холбоотой мэдээ