239,3 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулахаар төлөвлөжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-19 13:23:24

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ХХҮГ-аас  2021 онд хөдөлмөр эрхлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа таван хөтөлбөрийн хүрээнд 19 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 1739 иргэнийг хамруулж 239,3 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  зарцуулахаар төлөвлөсөн байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цаг тухайд нь бүртгэж ажил олгогчоос ирүүлсэн сул ажлын байрны захиалга болон шинэ ажлын байрыг хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэдэд утсаар болон орон нутгийн телевиз, цахим сайт, зарын группээр хүргэж байгаа талаар аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.

Энэ жил аймгийн хэмжээнд нийт 344 иргэнийг ажилд зуучилж 1030 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төлөвлөгөө баталжээ.

Холбоотой мэдээ