Согтуугаар болон бүлгээр үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-14 13:51:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ оны 4-р сарын байдлаар хууль бусаар ан агнах, хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдээгүй гэж аймгийн Цагдаагийн газар мэдээлсэн байна.

Нийтдээ 112 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 33 хэргээр буюу 22,8 хувиар буурчээ. Ялагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 58 бүртгэгдэж, 21-ийг нь илрүүлсэн байна. Гэмт хэргийн иррүүлэлт 36,2 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,9 хувь ахисан үзүүлэлт аж.

Хууль бусаар ан агнах, хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд авлигын гэмт хэрэг нэг гарсан байна. Хулгайлах, мал хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 42,8-46,16 хувь буурсан байна. Харин согтуугаар болон бүлгээр үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс өсчээ.

Холбоотой мэдээ