Халдварын тохиолдол бүрт халдваргүйжүүлэлтийг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-06 19:26:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар нийт 6664 мкв объектыг ариутгаж халдваргүйжүүлээд байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

-“Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний халдваргүйжүүлэлтийн баг Улиастай суманд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын 22 объектод эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг тухай бүрт нь хийж байна. Сүүлийн 24 цагт 45 мкв талбайг ариутгалаа. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар бүртгэгдсэн Улиастай, Их-Уул, Тосонцэнгэл, Шилүүстэй, Завханмандал, Нөмрөг суманд батлагдсан тохиолдлуудын явсан маршрутад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн" гэв. 


Холбоотой мэдээ