Зэвсэгт хүчинд хүний эрхийн сургагч багшийн тоог нэмэх шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-05 08:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг мягмар гарагт Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг тодотголоо.


Уулзалтын эхэнд хошууч генерал Д.Ганзориг: Хоёр байгууллага олон жилийн хугацаанд хамтран ажиллаж, хүний эрхийн чиглэлд нэлээдгүй ажил өрнүүлсэн байдаг. Цаашид ч гэсэн та бүхний заавар, зөвлөмжийг цэргийн албаны онцлогтой нийцүүлэн хэрэгжүүлсээр байх болно” гэв. Талууд санал боллоо солилцон харилцан ярилцав.


Ж.Хунан: “Цэргийн алба хаагчид албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Үүнийг нь бид ойлгож байна” гээд Хүний эрхийн үндэсний комисс, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран 2018 онд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хүний эрхийн сургагч багш бэлтгэсэн, энэ тогтолцоог цаашид хэвшүүлж, сургагч багшийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн онцлов.


Тэрбээр, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд анхаарах хэрэгтэй гэсэн юм. 

Холбоотой мэдээ