"COVID-19" халдварын 1015 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-29 11:05:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1015 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ.

 

Шинээр илэрсэн тохиолдлын 864 нь Улаанбаатар хотод, 149 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нэг хүн эмнэлгээс шалтгаалах халдвар авч, нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна.


 Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 34 623 болж байна.


Сүүлийн 24 цагт 686 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 18 719 боллоо. Түүнчлэн коронавирусээр халдварласан 37-89 насны таван хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 102 хүн эндээд байна.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, одоогоор коронавируст халдварын улмаас 4768 хүн эмчлүүлж байгаагаас 109 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 437 нь хүнд, 1590 нь хүндэвтэр,  2632 нь хөнгөн оноштой байгаа аж.  


Түүнчлэн гэрээр 7629 хүн тусгаарлагдаж байна. Эмнэлэгт хэвтэх үү, гэрээр тусгаарлагдах уу гэдэг нь шийдэгдээгүй 3389 хүн байна.




Холбоотой мэдээ