Энэтхэгт ирэх сараас насанд хүрсэн бүх иргэнийг вакцинжуулж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-20 15:02:41

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт ирэх тавдугаар сарын 1-нээс 18 болон түүнээс дээш насны бүх иргэн “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдах боломжтой болно гэж тус улсын Засгийн газар даваа гарагт мэдээлжээ.


Ийнхүү вакцинжуулалтын гурав дахь үе шатаа эхлүүлэх гэж буй Энэтхэгт нэгдүгээр сарын 16-наас эмнэлгийн ажилтнууд, галын шугамд ажиллаж буй хүмүүсийг хамгийн эхэнд вакцинжуулж, дараагийн ээлжид 45-аас дээш насны хүмүүсийг хамруулж байгаа юм.


Насанд хүрсэн бүх иргэнийг вакцинжуулж эхлэх шийдвэрийг Ерөнхий сайд Нарендра Модигийн даргалсан хурлын үеэр гаргажээ. Түүний мэдээлснээр, Засгийн газар иргэдээ богино хугацаанд вакцинжуулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ажээ.


Энэтхэгт даваа гарагт халдварын 273 810 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 15 061 919-т хүрсэн байна.  

Холбоотой мэдээ