Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-19 12:59:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өчигдөр гарсан хээрийн түймрийг өглөө бүрэн унтраалаа.


Урьдчилан тооцоолсноор, түймэрт 60 км урт, 30 км өргөн талбай өртжээ. Түймрийн шалтгааныг Цагдаагийн байгууллага тогтооно гэж ОБЕГ-аас мэдээлэв.


Түймрийн голомтод  аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагч, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд гээд 200 гаруй хүн 26 техник, хэрэгсэлтэй ажиллажээ.

 

Холбоотой мэдээ