10 суманд 106 тохиолдол нэмэгджээ

Орон нутагт | Архангай
sarantsetseg@montsame.mn
2021-06-22 21:21:42

Архангай /МОНЦАМЭ/ 6-р сарын 20-нд хийсэн шинжилгээний хариу 21-ний 10.00 цагт гарч дуусаагүй тул өчигдөр тохиолдолгүй гэж мэдээлсэн. Тэгвэл 972 сорьцоос 106 тохиолдол батлагджээ.

Тодруулбал:

Эрдэнэбулган – 42

Чулуут - 3

Ихтамир - 3

Цэнхэр - 11

Хотонт - 10

Тариат - 12

Хашаат - 6

Өндөр-Улаан - 7

Төвшрүүлэх - 7

Хангайд - 3 байна.

Батлагдсан нийт 1060 тохиолдол болов.

Өчигдөр 52 хүн буюу аймгийн Нэгдсэн эмнэлгээс 18, Ихтамир-2, Хайрхан-2, Хашаат-18, Төвшрүүлэх-3, Өндөр-Улаан-4, Чулуут-5 хүн эдгэрч гарснаар нийт 1060 тохиолдлын 626 нь буюу 59 хувь нь эдгэрсэн.

Эмнэлэгт эмчлүүлж байгаа 318: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 95, Ихтамир 13, Хайрхан 20, Хашаат 36, Төвшрүүлэх 24, Өндөр-Улаан 23, Хотонт 40, Чулуут 13, Цэнхэр 31, Батцэнгэл 3, Тариат 17, Хангай 2, Хоршооллын ЭМТ-1.

Биеийн байдал: Хөнгөн 300, хүндэвтэр 15, хүнд 3 байна. ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 93: Ар Мөнгөнчагнуур 32 /урд өдрийнхөөс 7-оор өссөн/ Ар Мөнхжин 43 /урд өдрийнхөөс 15-аар өссөн/ Ар Манал 16 /урд өдрийнхөөс 6-аар өссөн/

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 16

6-15 нас: 65

16-39 нас: 120

40-59 нас: 92

60-аас дээш: 25

Хавьтал: Ойрын хавьтал - 6237 /нийт өссөн дүнгээр, урд өдрийнхөөс 373-аар өссөн/ Гэрийн тусгаарлалтад – 1679 /урд өдрийнхөөс 204-өөр өссөн/

Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 06.22-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 50259, II тунд – 45582 хүнийг хамруулсан байна. Сүүлийн 24 цагт 27 обьектын 3910 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Халдвар нийт хүн амын дунд тархаж байгаа тул гэрээсээ гарахгүй байх, хүүхдүүдэдээ хараа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарах бол амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барихыг АОК-оос анхааруулав.

Холбоотой мэдээ