Румын “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-09 10:33:54

БУХАРЕСТ. /Reuters/. Румын “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын аяндаа “AstraZeneca” компанийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэж тус улсын “COVID-19”-ийн вакцинжуулалт хариуцсан үндэсний хорооны дарга Валериу Георгита пүрэв гарагт мэдээлэв.


AstraZeneca”-гийн вакцинаар бүх насны хүмүүсийг үргэлжлүүлэн вакцинжуулна. Тархвар судлалын нөхцөл байдлаас дүгнэхэд бүх вакциныг аль болох түргэн хугацаанд тарих нь тун чухал байна” гэж тэрбээр мэдэгджээ. 


Мөн “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүс ижил төрлийн вакциныг тариулах хэрэгтэй. Харин “AstraZeneca”-гийн вакцины эхний тунг хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн хүмүүст уг вакциныг хийлгэхгүй байхыг зөвлөж байна хэмээн нэмж хэлжээ.


Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакцины ашиг тус-эрсдэлийн тэнцвэр нь эерэг хэвээр байгааг батлан мэдэгдсэнийг В.Георгита эш татжээ. Румынд одоогоор “Pfizer/BioNTech, Moderna”, AstraZeneca” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм. 

Холбоотой мэдээ