Хүнсний талоны картыг пин коджуулж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-07 14:56:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картыг пин коджуулж эхэлжээ.


Хүнсний талоны картыг тавдугаар сарын 5 хүртэл пин коджуулна. Ингэснээр иргэд зөвхөн гэрээт буюу тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, НӨАТ-ын баримт олгодог 235 мянга орчим аж ахуйн нэгж, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болов.


Хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжиж, шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан оновчтой шийдэл гаргахаас гадна цаасан тайлан, хүнд суртал үгүй болно гэж ХНХЯ мэдээллээ.


Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, ЖиЭс Монгол ТББ хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор хамтран ажиллаж байгаа аж. 

 

Холбоотой мэдээ