“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэнг зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-06 10:19:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн, семинарыг энэ сарын нэгнээс тавдугаар сарын 1-нд зохион байгуулж байна.


Тус үзэсгэлэн семинар хэлэлцүүлгээр эхэлж, “Худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин”, “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжих нь” сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө.


ХХААХҮЯ, ЖДҮГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, МҮХАҮТ, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн нь цар тахлын халдварын улмаас амаргүй байгаа үед дотоодын үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төр, орон нутгийн өмчийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой.


Цахим үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төр, орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ танилцуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ