Зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх захирамж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-10 17:54:35

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат СХС болон ЖДБДС-аас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргасан.

Энэ дагуу сумдын эргэн төлөлт эрс эрчимжиж байгаа талаар тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт “Бусдадаа боломж олгоё” аяны хүрээнд сумдын сум хөгжүүлэх санд 106,4 сая, жижиг дунд бизнесийг дэмжих санд 34,4 сая төгрөг төвлөрчээ.

Сумдаас хамгийн багадаа 40,0 мянган төгрөг, хамгийн ихдээ 64,3 сая хүртэлх зээлийн төлөлт хийгдсэн байна.

Харин Дэлгэрхаан, Биндэр сум, Гурванбаян, Хэрлэнбаян-Улаан тосгон төлөлт хийгээгүй аж.

Холбоотой мэдээ