УДЭТ-т үзвэр үзсэн 54 иргэнээс коронавирус илэрчээ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-07 21:54:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын үзвэр, үйлчилгээтэй холбоотой коронавируст халдварын 54 тохиолдол илэрсэн талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр 21.30 цагт мэдээллээ. 


Иймд, гуравдугаар сарын 3-6-нд "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүсийг энэ сарын 9-10-ны 09.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т ирж  сайн дурын шинжилгээ өгөхийг уриаллаа. Халдварыг илрүүлэх магадлал нь 4-5 дахь хоногт илүү байдаг тул дээрх хугацааг товложээ. 


"Анна Каренина" жүжгийг гурав хоногт 900 гаруй хүн үзсэн байна. Халдвар илэрсэн 54 хүний дотор тус театрын ажилчид мөн байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэлдээ тэмдэглэв. Тэдгээр хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.


Нөхцөл байдалтай холбогдуулан УДЭТ-аас энэ сарын 7-14-ний бүх үзвэрээ хойшлуулахаа мэдэгдээд байна.

Холбоотой мэдээ