Салхи 18м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-03 15:15:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр салхи ихэнх нутгаар баруунаас 12-14м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсохыг албаныхан сануулав.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ