Илон Маск шинэ хот байгуулна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-03-03 11:00:38

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн бизнес эрхлэгч, “Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск Техас муж улсад шинэ хот байгуулах гэж буйгаа мэдээлжээ.


“Техаст Старбэйз (Starbase) хэмээх хот байгуулна” гэж Маск твиттер хуудсандаа бичсэн байна.


Энэхүү хот “SpaceX” компанийнх нь сансрын буудал байдаг Бока-Чика хотоос хамаагүй том талбай эзлэх гэнэ. Үүнээс гадна, хот нь “нохдод ээлтэй байна” гэж тэрбээр мэдээлжээ.


Илон Маск Калифорни муж улсаас Техас руу нүүсэн гэдгээ өнгөрсөн оны сүүлчээр мэдээлсэн билээ.  


Холбоотой мэдээ