Бар, нохой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-02-27 08:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 15. Санчир гараг. Бага морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр.

 

Барилдлага: Түлэх


Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй


Суудал: Төмөр

 

Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газарт очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ