Коронавируст халдварын тохиолдол 30-аар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-26 11:02:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  30 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


Үүнээс 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал бол бусад нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрчээ. 

 

Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдол 1 989, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт  2 315 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 831 болж байна. Үүнээс  2150  нь эдгэрээд байна.


Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  666 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 78, хөнгөн 580 хүн эмчлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ