Гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-19 10:37:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай сумын зургаан багийн төлөөллийг оролцуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо гэж ОБЕГ-аас мэдээлэв.


Үнэлгээг олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх индикаторын аргачлалаар хийхэд Улиастай сум дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.



Мөн баг тус бүр гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг эрсдэлийн түвшин дунд болон өндөр эрсдэлтэй гамшиг бүр дээр төлөвлөн, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодотгожээ.

Холбоотой мэдээ