НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-18 08:43:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ ням гарагт, 2 дугаар сарын 21-нд болно. Энд энэ оны 1 дүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж и-баримт системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Тиймээс дээрх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.


Холбоотой мэдээ