“Ноос бэлтгэл 2016” зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-09 12:34:59

Дорнод аймгийн төвд ноос боловсруулагчид, бэлтгэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зөвлөлдөж байна. Зөвлөлгөөнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан, ХХАЯ-ны мал хамгаалах сан, АҮЯ хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ үеэр МНБҮХ 2015 оны тайлангаа тавьж холбогдох яам агентлагууд төрөөс баримталж байгаа бодлого зорилгын талаар оролцогчдод мэдээлэл өгөх юм. Энэхүү арга хэмжээнд АҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Мөнхжаргал, ХХААЯ-ны Мал хамгаалах сангийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн тэргүүн Л.Алтай нар оролцож байгаа юм.

Дээрх зөвлөлгөөнд малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцож байна.

Зөвлөлгөөний төгсгөлд энэ онд ноос бэлтгэн нийлүүлэх орон нутгийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна.

Дорнод аймгийн хэмжээнд ноос бэлтгэн нийлүүлэгч арав гаруй төлөөлөгч, гурван эсгийний үйлдвэр байдаг. Мөн тус аймгийн Цагаан-Овоо суманд эсгий, эсгий гутлын жижиг үйлдвэр үйл ажиллагаагаа эхлээд 2 жил болж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ