Гуравдугаар ээлжинд 247 674 хүнээс шинжилгээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-15 12:16:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд НЭМГ-аас гуравдугаар ээлжинд 247 674 шинжилгээг энэ сарын 14-22-нд есөн дүүрэгт зохион байгуулах хуваарь гаргажээ.


Эхний ээлжинд төр, захиргааны байгууллагын 62 646 ажилтан, албан хаагчийг энэ сарын 8-10-нд, хоёрдугаар ээлжинд халдварын голомтын бүсийн айл, өрхийн шинжилгээг 137 явуулын баг, 73 түр шинжилгээний цэгээр нийт 109 068 иргэнээс шинжилгээ авчээ.


Энэ сарын 14-16-нд Сонгинохайрхан дүүргийн 54 261 иргэн, 17-ны өдөр Баянгол дүүргийн 30 676 иргэн, 18-ны өдөр ХУД-ийн 32 801 иргэн, 19-нд Чингэлтэй дүүргийн 23 765 иргэн, 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 22 861 иргэн, 21-22-нд Баянзүрх дүүргийн 69 264 иргэн, 17-19-нд Багахангай дүүргийн 945 иргэн, Багануур дүүргийн 6 893 иргэн, Налайх дүүргийн 6 208 иргэнийг шинжилгээнд хамруулна.


Өчигдөр 18 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 15 000 иргэн шинжилгээнд хамрагдахаас 13 026 иргэн шинжилгээ өгчээ.


Энэ аянд 3796 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын 2437 ажилтан, эргүүл хамгаалалтад 9389 алба хаагч, нийт 15 622 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ