АНУ-д “Лалын улс”-тай холбоотой 70 хүнийг баривчилжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-09-29 13:28:12

ВАШИНГТОН. /TASS/. “Лалын улс” бүлэглэлийн үйл ажиллагааг дэмжихийг эсвэл тус бүлэглэлд нэгдэхийг оролдсон, мөн нутаг дэвсгэрт нь халдлага үйлдэх гэж байсан хэргээр АНУ-д өнгөрсөн оноос хойш 70 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ тухай тус улсын Ерөнхий прокурор Жон Карлин мэдээлжээ.

2014 оноос хойш Америкийн 250 иргэн лалын шашинтнуудтай нэгдэхээр Ойрхи Дорнодод зорчсон байна. “Энэ тоонд бидний баривчилсан хүмүүс орж байгаа. Өнгөрсөн оноос хойш бид 70 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж Карлин хэлсэн байна. Тэдний 60 нь “Лалын улс”-ын үйл ажиллагааг дэмжихийг эсвэл тус бүлэглэлд элсэхийг оролджээ. Карлины хэлснээр, үлдсэн 10 нь “Лалын улс”-ын босогчдын суртал ухуулгын шинэ стратеги болоод байгаа АНУ-д халдлага үйлдэхийг уриалсан лалын шашинтнуудын уриалгыг дагахыг оролдсон байна. Хууль сахиулах байгууллагуудын анхааралд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 25-аас доош насныхан бол гуравны нэг нь 21-ээс доош насныхан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд