НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Мьянмарын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-02 09:50:55

ЛОНДОН. /DW/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Мьянмарын нөхцөл байдал, цэргийнхний үйлдэлд олон улс хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар өнөөдөр хэлэлцэхээр товложээ.


Цэргийнхэн даваа гаргийн өглөө Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи тэргүүтэй Засгийн газрын гишүүдийг баривчилж, төрийн эрхийг гартаа авсан юм.


Аюулгүйн Зөвлөлийг хоёрдугаар сард даргалж буй Их Британиас НҮБ-д суугаа Элчин сайд Барбара Вудворд даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.


Б.Вудворд Мьянмарт цэргийнхэн эрх баригчдыг баривчилсныг шүүмжлээд, Аюулгүйн Зөвлөл мягмар гарагт яаралтай уулзалт хийнэ гэж мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ