Махны борлуулалт эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 13:05:06

Сүхбаатар аймгийн төв дээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг махны хоёр зах бий. Тус аймагт 2016 оны 6 сарын 6-ны  байдлаар адууны мах 1 кг нь 5500-6000, хонины мах 6500, ямаа 5500, үхэр 7500-8000, адууны гэдэс 6000 төгрөгийн ханштай байна.

Одоо бол ид махны ид эрэллтэй үе гэж хэлж болно. Гэвч махны борлуулалт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эрс буурсан. Иргэд гар дээрээ бэлэн мөнгөгүй болсон нь мэдэгдэж байна гэдгийг махны худалдагч нар хэллээ. Тарган сайхан мах ирлээ ч өдөртөө зарагдаж чадахгүй өнгөө алдаж тэр нь маргааш нөгөөдөртөө ч зарагдаж чадахгүй үлдэх  тохиолдол их гарах болжээ.

Махны худалдаачдын хувьд малчдын гар дээрээс махаа авдаг. Авсан үнэ дээрээ хэдэн төгрөг нэмж зарна. Малчид нь өөрсдийн хэрэгцээгээ бодоод малаа ахиухан үнэтэй өгөх гэнэ, малчдын хэлсэн үнээр аваад дахиад хэдэн төгрөг нэмээд зарахаар иргэд нь худалдаж авч чадахгүй байдалд хүрэх иймэрхүү нөхцөл байдал Сүхбаатар аймагт өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

3 сая гаруй малтай аймгийн иргэдийн малчид нь бэлэн мөнгөгүйдэж, харин малгүй нэг нь махтайгаа залгаж чадахгүй ганц нэг нь хилээр зөөж хоолоо залгуулж өдөр хоногийг өнгөрөөсөөр байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ