“Умардын урсгал-2” төслийн эсрэг хориг авсаар байхаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-17 14:06:51

ВАШИНГТОН. /TASS/. АНУ “Умардын урсгал-2” төслийн эсрэг хориг арга хэмжээ авсаар байх бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг зорьж байна хэмээн Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал хариуцсан туслах Кристофер Робинсон мэдэгджээ.


“Бид хориг арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа хэдий ч төслийн хэрэгжилтийг зогсоохын тулд бүрэн эрхээ ашиглана. Хориг арга хэмжээ үйлчилж, төслийг бид зогсоож чадна гэж бодож байна. Энэ төслөөр дамжуулан Оросын эрх баригчид Европт нөлөөгөө бэхжүүлэх, геополитикийн ашиг сонирхлоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Бид харилцаагаа Оростой илүү тогтвортой болгох, харилцаагаа сайжруулахыг хүсвэл Оросын дайсагнасан нөлөөг тогтоон барих, “Умардын урсгал-2” төслийг зогсоох нь хоёр улсын харилцаанд цаашид чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн тэрбээр хэлжээ.


2021 оны санхүүгийн жилийн цэргийн төсвийн төслөө АНУ-ын Конгрессын Сенат 12 дугаар сарын 11-нд баталжээ. Уг төсөлд “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төсөл, “Туркийн урсгал”, Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборыг Турк худалдаж авахыг эсэргүүцсэн хориг арга хэмжээнүүдийг тусгажээ. 

Холбоотой мэдээ