Биткойны ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. Биткойны
ханш арилжааны явцад 9.5 хувиар өсөж, хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ.
Тийнхүү тус криптовалютын ханш түүхэн дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна.
Орон нутгийн цагаар
08:06 цагийн байдлаар биткойны ханш өссөөр 21.311 доллараар (+ 9,6%)
арилжаалагдаж байна.
Биткоин нь
блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд
оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний
тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий
болгох ёстой.
Анх 2008 оны 11
дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч
энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах
болсон юм. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны
хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан
боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга
болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана
ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг
байна.