АНУ-ыг Парисын хэлэлцээрт эргэн нэгтгэхээ мэдэгдлээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-12-14 10:01:27

ВАШИНГТОН. /ABC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден тангараг өргөсөн эхний өдрөө улс орноо уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт эргэн нэгтгэнэ гэдгээ мэдэгджээ.


Ж.Байден уг баримт бичгийг байгуулсны таван жилийн ойг тохиолдуулан мөрийн хөтөлбөрийнхөө амлалтыг албан ёсоор хэрэгжүүлэхээ мэдэгдээд, дэлхийн удирдагчидтай энэ чиглэлд нэн даруй хамтран ажиллаж эхэлнэ гэдгээ амласан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байгаль орчны асуудлуудаас илүү эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг эн тэргүүнд тавьсантай холбоотойгоор тус улс Парисын хэлэлцээрээс энэ оны 11 дүгээр сард гарсан юм. 

Холбоотой мэдээ