Сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний шугамд шинэчлэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-09 12:27:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн гурван жилд 12 суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах шинэчлэл хийжээ. “ЭБЦТС” ТӨХК-ийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв, сумдын эрчим хүчний хуучирсан шугам, сүлжээ, эрчим хүчний хангамж муу, доголдолтой газруудад засвар шинэчлэл хийсэн байна.

- Өнгөрсөн онд Рашаант, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сумын төвийн цахилгаан эрчим хүчний шугамын шонг төмөр бетон тулгуурт шилжүүлэхэд 251.5, Баян-Агт, Булган, Гурванбулаг, Могод, Рашаант, Сайхан, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын засварт 593.5 сая төгрөгийг “ЭБЦТС” ТӨХК зарцууллаа. Тэшиг сумын Хужирт багийн төвийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангалаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр хэллээ.

Мөн тус аймагт Азийн хөгжлийн банкны 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Булган сумын төвийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг СИП кабельд шилжүүлэх ажил хийж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 75,0 хувьтай байна.

Холбоотой мэдээ