Ким Жөн Ун сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТПХЕНЬЯН. /NHK/. Умард Солонгос болон БНХАУ-ын багуудын хооронд болсон сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун үзжээ.
БНАСАУ-ын төв телевизийн мэдээлснээр, БНХАУ-ын Олимпын багтай Умард Солонгосын нэг баг тоглосон байна.
Ким Жөн Ун нөлөө бүхий албан тушаалтнуудын хамт тоглолтыг үзэж байх үедээ инээмсэглэж буй гэрэл зургийг тус телевизээр үзүүлжээ.
Умард Солонгосын баг тоглолтод хожсон бөгөөд өмнө нь ч мөн хожиж байсан юм. Тоглолт хаана, хэзээ болсныг тус телевиз мэдээлсэнгүй.
Харин Хятадын нэгэн цахим хуудаст мэдээлснээр, тус улсын баг энэ сарын 23-наас хойш Умард Солонгост байгаа аж.
Хятадтай холбоотой үйл явдал, арга хэмжээнд Ким Жөн Ун оролцсоныг Умард Солонгосын төв телевиз 2016 он гарснаас хойш анх удаа мэдээлсэн нь энэ юм.
Бээжин болон Пхеньяны харилцаа сүүлийн үед хүйтэн хөндий болоод байгаа билээ. Харин энэхүү сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт бол Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Умард Солонгосын удирдагчийн хийж буй оролдлогуудын нэг байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд