Дорноговь аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмж илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-24 12:18:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын 24-ний 11.00 цагийн байдлаар коронавирусний халдварын тохиолдол Дорноговь аймагт нэмж илрээгүй байна.

Халдварын тохиолдол өмнө нь гарч байсан Айраг, Замын-Үүд суманд мэргэжлийн багийнхан тандалт шинжилгээ явуулж ойрын болон дам хавьтлын хүмүүст шаардлагатай шинжилгээ хийж байгаа аж. Замын-Үүд суманд шинээр молекул биологийн лабаоратори байгуулан ажиллаж хүмүүсээс сорьц авч байна.

Одоогоор Дорноговь аймгийн төмөр зам дагасан сумдад хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэм мөрдөж гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байх, мэргэжлийн байгууллага, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлж, болзошгүй халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Холбоотой мэдээ