Коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах Түр хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-11-24 09:10:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт хуралдана.


Уг Түр хороо нь хуулийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, шаардлагатай бол хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн хэрэгжилтийн явц болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.


Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 23-нд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр тэрбээр, ББСБ, ХЗХ-дын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох арга хэмжээг нэр мөр хэрэгжүүлэх талаарх санал боловсруулж, Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг чиглэл болгосон юм.

Холбоотой мэдээ