Мөрийн хөтөлбөртөө бизнес эрхлэгчдийн саналыг тусгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-11 22:52:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд санал авах зорилготой 10 дахь удаагийн фокус ярилцлагыг бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй хийлээ.
Уулзалтын эхэнд Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ ирэх 4 жилд Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн бодлого зорилтуудаа танилцуулж, оролцогчдын саналыг сонссон юм.
Бизнес эрхлэгчдийн хувьд хүн хүч, тоног төхөөрөмж дутмаг байдаг бөгөөд улсаас олгож байгаа халамж хавтгайрснаас болж залуучууд ажил хийх сонирхолгүй болсон талаар ярьж байлаа. Мөн фермерийн аж ахуй, боловсруулах үйлдвэр барих шаардлагатай талаар саналууд гаргалаа.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлсэн үгэндээ “Ирэх 4 жилд Хэнтий аймагт шинэ тогтолцоо, шинэ өөрчлөлтийг хийж, байшин барилга барихаасаа илүүтэй ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн төлөө зорьж ажиллана” гэв.
Холбоотой мэдээ