Б.Батбаярыг Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшүүллээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-31 13:15:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж Мөрөн сумын Засаг даргад Б.Батбаярыг нэр дэвшүүллээ.

Мөрөн сумын МАН-ын бүлгээс Ц.Гансүхийг, АН-ын бүлгээс Г.Давхарбаярыг, Төлөөлөгч Б.Дугараа Б.Батбаярын нэрийг тус тус дэвшүүлэв. Энэ үеэр Мөрөн сумын АН-ын бүлгээс нэр дэвшсэн Г.Давхарбаяр өөрийн хүсэлтээр нэрээ татаж, санал хураалтыг нууцаар явуулахад нэр дэвшигч Б.Батбаярт 20 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчийн 64,5 хувь нь саналаа өгч олонхын санал авсан учраас Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшүүлж байна. Нэр дэвшигчийн асуудлыг аймгийн Засаг дарга эцэслэн шийдвэрлэж батламжлах аж. Нэр дэвшигч Ц.Гансүхэд 11 төлөөлөгч саналаа өгсөн байна.

 

Холбоотой мэдээ