Азербайжанд 21 энгийн иргэн амь үрэгдсэн гэв

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-29 10:44:09

БАКУ. /BBC/. Арменийн Зэвсэгт хүчний пуужингийн цохилтын улмаас 21 энгийн иргэн амиа алдлаа гэж Азербайжаны тал мэдэгдлээ. Уулын Карабах маргаантай бүсийн асуудлаарх мөргөлдөөн сүүлийн үед улам даамжраад байгаа юм.


Мөргөлдөөн болж буй газраас холгүй оршдог Азербайжаны Барда тосгонд пуужингийн цохилтын улмаас олон арван хүн шархадсан байна. Харин Арменийн зүгээс уг мэдээллийг няцаагаад, төрөх эмнэлгийг онилон халдлага үйлдсэн гэж Азербайжаныг буруутгажээ.


Азербайжаны албан ёсны нутаг дэвсгэр боловч уугуул арменичуудын мэдэлд байдаг Уулын Карабахын асуудлаас үүдэлтэй мөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ноос дэгдэж эхэлсэн юм. ОХУ-ын мэдээллээр, уг мөргөлдөөний улмаас 5000 орчим хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ