Жолооч нар тээвэрт гарахын өмнө эрүүл мэндийн үзлэгт ордог боллоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:19:30

Зам, тээврийн сайд М.Зоригт Завхан аймагт томилолтоор ажиллаж, тус аймгийн Загастайн давааны зам барилгын ажил болон аймгийн Авто тээврийн төв, АЗЗА компани, нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаад явсан билээ.

Тэрээр Завхан аймаг дахь Донойн нисэх буудлын 2.85 км хөөрч буух зурвасын ажил зогсонги байдалд байгааг энэ онд багтаан барьж ашиглалтад оруулах, Түүнчлэн аймгийн Авто тээврийн төвийг оффистой болгохын тулд аймаг доторхи нэг км замыг барьж өгч, оронд нь аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тодорхой хэсэг болон авто зогсоолыг Авто тээврийн төвийн оффис, автобусны зогсоолын зориулалтаар ашиглуулахаар орон нутгийн удирдлагуудтай ярьж тохирсон байна. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний автобусны жолооч нарт “Одчим наран” эмнэлэг иж бүрэн эмнэлгийн үзлэг хийх, тээвэрт гарахын өмнөх эрүүл мэндийн үзлэгийг хийж байхаар болсон юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ