АНУ Вьетнамд авсан хоригоо цуцаллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-05-24 10:39:05

ХАНОЙ. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэгэн цагт дайсан нь байсан Вьетнамд зэвсэг худалдаалахыг хориглосон арга хэмжээгээ бүрэн цуцалснаа мэдэгджээ.

Тэрбээр коммунист дэглэмтэй Вьетнам улсад хийж буй айлчлалынхаа үеэр үг хэлэхдээ, хүйтэн дайны үеийн ул мөрийг арилгалаа гэж мэдэгдсэн байна.

БНХАУ Өмнөд хятадын тэнгист газар нутгийн маргаан үүсгэж байгаатай холбоотойгоор АНУ Номхон далайн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Гэхдээ Б.Обамагийн мэдэгдсэнээр "Вьетнамын эсрэг авсан зэвсэг техникийн хориг арга хэмжээг цуцлах болсон нь БНХАУ-ын талаарх АНУ-ын бодлоготой холбоогүй" ажээ.

Вьетнамтай харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн урт хугацааны үйл явцыг дуусгавар болгох гэсэн АНУ-ын эрмэлзэлд үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ