Хөвсгөлд 59 эмийн сан хөнгөлөлттэй эм олгоно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-22 22:36:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 72 эмийн сан иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хөнгөлөлттэй эмийг олгохоор 59 эмийн сан гэрээ байгуулжээ.

Мөрөн суманд өмнө нь 7 эмийн сан хөнгөлөлттэй эм олгож байсан бол хуульд өөрчлөлт орсноор  12 нэмэгдэж 19, орон нутагт 28 байсан бол 12 нэмэгдэж 40 эмийн сан нийт 59 эмийн сан иргэдэд хөнгөлөлттэй эм олгохоор гэрээгээ байгуулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн мэргэжилтэн Г.Аззаяа мэдээллээ.  

Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй эмийг олгож эхэлнэ. Хөнгөлөлттэй эм олгох жорыг бүх түвшний эмнэлгийн байгууллагын эмч нар бичдэг болж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ