Улаан буудайн тариалалтаас 844 га нь тэжээлд шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-21 14:57:37

Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд аймаг улаан буудайг 7639 га, арвай 10 га, овъёос 200 га, тосны ургамал 901 га, малын тэжээл 3000 га, төмс 264 га, хүнсний ногоо 140 га, жимс жимсгэнэ 150 га нийт 12304 га талбайд тариалалт хийсэн.

Улаан буудайг 7639 га-д тариалснаас одоогийн байдлаар 844 га тэжээлд шилжиж, 6795 га-аас улаанбуудай хурааж эхлээд байна. Арвай 10 га-д тариалсан бөгөөд 12 тн, хошуу будаа 200 га-д тариалсан ба одоогоор 70 га-аас 67,5 тн үр авжээ.

Харин төмс 264,5 га-д тариалж, 3174 тн ургац авч, хүнсний ногоо 139,5 га-аас 1395 тн, жимс, жимсгэнэ 150 га-аас 12 тн, малын тэжээл 3000 га-д тариалснаас 1356 га-ийн ургацыг хураасан нь 2712 тн болсон бөгөөд тэжээлд шилжсэн 844 га-аас 1688 тн ургац хурааж, тэжээл нийт 2200 га-аас 4400 тн ургац хураан авсан байна. 

Холбоотой мэдээ