Гарц руу ойртохдоо хурдаа хасаагүйгээс явган зорчигчийг гэмтээжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-20 11:19:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гарц руу дөхөхдөө хурдаа хасаагүйгээс явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг Баянгол дүүрэгт өчигдөр шөнө буюу 00.28 цагийн орчим гарчээ.

Энэ хэргийг ТЦА-аас тодруулахад, “Тумбааш” дэлгүүрийн урд замд “Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М явган хүний гарцаар гарч явсан Б-г мөргөж гэмтээжээ.

Уг нь явган хүний, зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан байдаг.

 

Холбоотой мэдээ