МҮБХ-ны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-16 16:26:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр суралцах болсны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.


Уг асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан түүний хүсэлтийг хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын заан Б.Сайнбаярын хувьд 2018 онд МҮБХ-ны VIII “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр холбооны гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

 

МҮБХ-ноос 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цэцдийн зөвлөлийн хурлаа зарлаж, дараагийн “Их Эе” хурлын товыг хэлэлцэж тогтохоор болсон. “Их Эе” хурлаараа МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгоно.

Холбоотой мэдээ