Уран гулгалтын Гран-при шигшээ цувралууд хойшлогдоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТНЬЮ-ЙОРК.
/TASS/.
Бээжин хотод болох ёстой байсан Уран
гулгалтын Гран-при 2020/21 улирлын
шигшээ
цувралууд коронавирусний цар тахлын улмаас
хугацаандаа болохгүй хэмээн Олон
улсын тэшүүрчдийн холбооны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Гран-при
шигшээ хойшлогдох юмуу цуцлагдах бөгөөд
энэ талаарх эцсийн шийдвэрийг хожим гаргах аж. Энэ тэмцээн нь 2022 онд
Бээжин хотод болох өвлийн олимпын
наадмын туршилтын арга хэмжээ юм. Гран-при цуврал тэмцээнүүд 12 дугаар сарын
10-наас 13-ны хооронд болох ёстой байсан юм.
Олимпын наадмын өмнө болдог туршилтын тэмцээнүүдээс гадна
спортын олон улсын тэмцээнүүд явуулахыг Хятадын эрх баригчид 8 дугаар сард
хориглосон юм. Тухайлбал, Мэргэжлийн теннисчдийн холбоо, Эмэгтэй теннисийн
холбооны тэмцээнүүдээс гадна Хятадын "Формула-1"
ангиллын Гран-при цуцлагдсан
юм.