АНУ-ын шүүх “WeChat”-ыг хориглох шийдвэрт хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-21 11:36:17

ВАШИНГТОН. /BBC/. БНХАУ-ын “WeChat” хавсралтыг хориглох АНУ-ын засаг захиргааны шийдвэрт тус улсын Сан-Франциско хотын шүүх ням гарагт хориг тавьжээ.


Сан-Франциско хотын шүүхийн шүүгч Лорел Билерийн мэдээлснээр, “WeChat”-ын хэрэглэгчдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу ийнхүү шийдвэрлэсэн ажээ. Америкийн Худалдааны яам “Tencent” компанийн “WeChat”-ыг Америкийн хавсралтын дэлгүүрүүдээс хасахыг “Apple”, “Alphabet” компаниас шаардсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үзэж буйгаар, “WeChat” нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа бөгөөд хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын Засгийн газар луу дамжуулж болзошгүй ажээ. Харин “WeChat” болон Хятадын засаг захиргааны аль аль уг мэдээллийг няцааж байгаа юм. 

Холбоотой мэдээ