АНУ-д “TikTok”, “WeChat”-ыг гар утсандаа татахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-19 11:30:14

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д ням гаргаас богино дүрс бичлэг байршуулдаг “TikTok”, зурвас солилцдог “WeChat” хавсралтыг гар утсандаа татахыг хориглохоор болжээ.


“АНУ-д “TikTok”, “WeChat”-ыг аль ч хавсралтын дэлгүүрээс татахыг хориглоно” гэж тус улсын Худалдааны яам мэдээлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас мэдээлснээр, тэдгээр хавсралтыг хөгжүүлсэн компаниуд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж, хэрэглэгчдийн мэдээллийг Хятад руу дамжуулж болзошгүй ажээ.


Харин БНХАУ болон компаниудын аль аль нь уг мэдээллийг няцааж байгаа юм.


WeChat” хавсралтыг АНУ-д ням гаргаас ашиглах боломжгүй болох бол “TikTok”-ийг ирэх 11 дүгээр сарын 12 хүртэл буюу бүрэн хориглох хүртэл хэрэглэх боломжтой ажээ.


TikTok”-ийн хувьд Худалдааны яамны шийдвэрт “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлээд, Д.Трампын өнгөрсөн наймдугаар сард гарын үсэг зурсан зарлигийн эсрэг хуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Мөн “АНУ ийнхүү хязгаарлалт тогтоосонд харамсаж байна” гэж “WeChat”-ийг эзэмшигч “Tencent” компани мэдээлээд, “урт хугацааны шийдэлд хүрэхийн тулд” АНУ-ын Засгийн газартай хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ