Намрын сорилтод 180 гаруй тамирчин оролцжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-09-08 14:56:36
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Хонгорын дугуйчид” унадаг дугуйн холбоо, Цагдаагийн газар, Авто сургуулиудын холбоо хамтран “Намрын сорилт-2020” дугуйн уралдааныг өнгөрөгч амралтын өдрөөр зургаан төрөлд зохион байгууллаа.
Уралдаан 08-10 нас, 11-12 нас, 13-15 нас, 16-39 нас, 40 дээш нас, эмэгтэйчүүд гэсэн ангиллаар аваргуудыг шалгаруулсан бөгөөд 180 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээний 08-10 насны төрөлд Ч.Бадар-Ууган /Баян-Ойт сургууль/, 11-12 насны төрөлд М.Эрхэмбаяр /Эрдэм ахлах сургууль/, 13-15 насны төрөлд С.Батбаяр, 16-39 насны төрөлд Э.Бат-Эрдэнэ, 40 дээш насны төрөлд С.Мөнхбаатар /"Хонгорын дугуйчид" унадаг дугуйн холбоо/, Эмэгтэйчүүдийн төрөлд Л.Мөнхзаяа /Цагдаагийн газар/ нар “Намрын сорилт-2020” дугуйн уралдааныг өнгөлжээ.
Уралдааны үндсэн зорилго нь орон нутгийн хүүхэд залуучууд, ард иргэдийн дархлааг дэмжих, спиртээр биш спортоор хичээллэх үзэл санааг дэлгэрүүлэх, дугуйн спортыг хөгжүүлэхэд оршиж байна.